Яагаад SOAP арга гэж?

Судрыг зүгээр л унших нь нэг хэрэг, гэхдээ үүнтэй харилцах үед, үүнийг ҮНЭХЭЭР анхааралтай уншин төвлөрөх үед гэнэт хуудаснаас үгс тодорч эхэлдэг. Та эшлэлүүдийг SOAP аргаар судалснаар энгийнээр уншсанаас илүүтэйгээр Судрыг гүнзгий судалж, “харах” боломжтой болдог. Өдөр тутмын эшлэлүүдийг S.O.A.P аргаар  уншсанаар та үр дүнгээ харна…….

S.O.A.P гэж юу гэсэн үг вэ?

S– буюу Scripture гэдэг нь Судар гэсэн үг. Та Бичээсийг хуулж бичнэ …… Цаг гарган удаанаар Бичээсийг хуулж бичсэнээр, уншиж байгаа зүйлээс тань Бурханы илчлэх зүйлийг хараад гайхах болно!

О– буюу Оbservation гэдэг нь Ажиглалт гэсэн утгатай. Уншиж байгаа эшлэлүүдээс та юуг олж харж байна вэ? Энэ нь хэнд хандаж бичигдсэн бэ? Үг давтагдсан байна уу? Таны хувьд ямар үг онцгойгоор тусаж байна вэ?

А– буюу Аpplication гэдэг нь Хэрэгжүүлэлт гэсэн утгатай. Энэ л үед Бурханы Үг бидний өмнө бодит болдог. Бурхан өнөөдөр надад юу гэж хэлж байна вэ? Уншсан зүйлээ би хувийн амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх боломжтой вэ? Би ямар өөрчлөлт хийх хэрэгтэй вэ? Миний хийх ёстой үйлдэл байна уу?

P– Тэгээд эцэст нь P буюу Prayer- Залбирал гэсэн утгатай. Бурханы Үгээр Түүнд хандан залбир. Хэрэв энэ үед Бурхан Өөрийнхөө Үгээр танд ямар нэг зүйлийг илчилсэн бол үүнийхээ талаар залбир. Хэрэв Тэр таны амьдралд буй зарим гэмийг илчилсэн бол нүглээ хүлээн зөвшөөр.

Бурханы Үгийг ингэж судлахад зарцуулах цаг бага байж болох ч хүсвэл та үүнийг удаан хийж ч болно. Зарим өдөр ердөө 10 юм уу 15 минут зарцуулж байхад, өөр нэг өдөр илүү хугацаа зарцуулж ч болно.

 

Би хэрхэн S.O.A.P. хийх вэ?

Нэг хувийн жишээнээс эш татъя….

Колоссай 1:5–8

S– тэнгэрт та нарт хадгалагдсан найдварын учир юм. Энэ найдварыг та нар урьд нь сайнмэдээний үнэний үгээс сонссон. Сайнмэдээ нь та нарт хүрчээ. Энэ нь бүх дэлхийд өсөж, үр жимс ургуулж байгаа агаад Бурханы нигүүлслийг үнэн дотор сонсоод ухаарсан тэр өдрөөс чинь эхлэн та нарын дунд ч адил байна. Үүнийг та нар, өмнөөс маань үйлчилдэг, Христийн итгэлт үйлчлэгч, бидэнтэй хамт боол болсон хайрт Епафраас суралцсан. Тэр бас Сүнс доторх хайрын чинь тухай бидэнд таниулсан.

О– (Миний хувьд шууд хараад юу харж, …ажиглаж буйгаа тэмдэглэж авдаг)

  • Итгэл, хайрыг нэгтгэвэл найдварыг хүлээн авна.
  • Бидний найдвар өнө мөнхлөлд оршдог гэдгийг санах хэрэгтэй……. энэ нь хараахан ирээгүй байна.
  • Сайнмэдээ бол үнэний үг юм.
  • Сайнмэдээ үр жимсээ байнга ургуулж, эхний өдрөөс эхлэн эцсийн өдрийг хүртэл өссөөр үржсээр байна.
  • Бүхэл бүтэн нийгмийг өөрчлөхөд  нэг л хүн хэрэгтэй………. Епафр.

А– Өнөөдөр надад онцгойлон туссан нэг зүйл бол Бурхан бүхэл бүтэн хотыг өөрчлөхийн тулд Епафр хэмээх нэг хүнийг хэрхэн ашиглан тухай байлаа!!! Бид Христийн тухай бусдад зүгээр л ярихаар дуудагддаг гэдгийг надад сануулсан юм…… Сайн мэдээг түгээх нь Бурханы ажил юм…. Үүнийг ургуулж, үр жимс ургуулах нь ч Түүний ажил билээ. Өнөөдрийн эшлэлүүд бараг л шууд утгаараа LGG-рүү ярьж байгаа мэт надад санагдаж байна…….“Энэ нь бүх дэлхийд өсөж, үр жимс ургуулж байгаа агаад Бурханы нигүүлслийг үнэн дотор сонсоод ухаарсан тэр өдрөөс чинь эхлэн та нарын дунд ч адил байна” Бурханы Үг амьд байж, байгаа газарт маань шууд бидэнтэй ярьдаг нь сонирхолтой биш гэж үү?!!!! Өнөөдөр би энэ Библи судлалыг хийж буй бүх эмэгтэйчүүд Бурханы нигүүслийг ойлгож, Түүний Үгээр цангаж байх болтугай гэж залбирч байна.

P–Хайртай  Эзэн минь, намайг “Епафр”байж …Таны тухай бусдад хэлж, үр дүнг нь Таны гайхамшигт мутарт үлдээхэд туслаарай. Өнөөдөр уншсан зүйлээ ойлгож амьдралдаа хэрэгжүүлэхэд надад туслаач. Ингэснээр би өдөр бүр Тантай улам адилхан болох болно. Итгэл, хайрын “үр жимс” ургуулдаг амьдралаар амьдрахад минь туслаач……дэлхий дээрх зүйлсэд бус харин дээгүүрх зүйлсэд найдвараа тавихад надад туслаач. ТӨГС САЙН нь хараахан ирээгүй байгааг санахад минь туслаач!

 

S.O.A.P. аргад хамгийн чухал орцууд нь ТА Бурханы Үгтэй харилцан, мөн Түүний Үгийг амьдралдаа ХЭРЭГЖҮҮЛЭХ явдал юм.

М – Дорогой Господь Иисус, пожалуйста, помоги мне стать «Эпапрасом»….. рассказать другим о Тебе, а затем доверить результат Твоим любящим рукам. Пожалуйста, помоги мне понять и применить то, что я прочитала сегодня, к моей личной жизни, тем самым становясь все более и более похожей на Тебя с каждым днем. Помоги мне жить жизнью, которая приносит «плоды» веры и любви…… закрепляя свою надежду на небесах, а не здесь, на земле. Помоги мне вспомнить, что ЛУЧШЕЕ еще впереди!

Наиболее важными компонентами метода СНПМ является ВАШЕ взаимодействие со Словом Божьим и ваше ПРИМЕНЕНИЕ Его Слова для ВАШЕЙ жизни.

SOAP АРГЫН ЭХ СУРВАЛЖУУД

Манай LGG-гийн бүх судлалууд болон Библиүд нь SOAP арга ашиглан бүтээгдсэн. Бурханы Гайхамшигт Үгтэй  харилцаж, улам гүнзгийрүүлэн судлахад тань манай материалууд туслах болно!

Таны худалдан авсан төлбөр 100% дэлхийн өнцөг булан бүрд буй эмэгтэйчүүдэд өөрсдийн хэлээрх Бурханы Үгийг өгөхөд бидэнд туслах ажилд буцаж очдог! Одоогоор бид судлалуудаа 40+ хэл рүү орчуулж, улам олон хэл рүү өсөн нэмэгдээсэй хэмээн хүсч байна!

Таны худалдан авалт үйлчлэлийг маань өсөхөд тусладаг!