ТАВТАЙ МОРИЛНО УУ

Чин зүрхнээсээ Бурханаа хайрлахуйн Монгол дахь багийнхан бид амьдралын зав чөлөөгүй өдрүүдэд Бурханы Үгийн өмнө суух цаг гаргана гэдэг санаснаар болдоггүй зүйл гэдгийг мэддэг. Тийм ч учраас бид эмэгтэйчүүдийн судлалаа «SOAP» хэмээх Библи судлах үр дүнтэй бөгөөд нотлогдсон аргыг ашиглаж эхэлсэн. Бид өдөрт ердөө 15-20 минутыг Бурханы Үгийг уншихад зориулаад зогсохгүй амьдралдаа үүнийг хэрэгжүүлж мөн үүний дагуу амьдрахад суралцаж байна.

Бидний чин хүсэл бол таны төрөлх хэл дээрх Библи судлалаар дамжуулан танд үйлчлэх явдал бөгөөд хамтдаа Бурханы Үгийг судлахад тань туслах санаа нэгдсэн эмэгтэйчүүдийн бүлгийг бий болгох буюу олоход нь мөн туслах явдал юм.

«Энэхүү Библи судлалууд миний амьдралыг өөрчилсөн! Алхмуудын дагуу хийхэд, ердөө 15 минут зарцуулагддаг бөгөөд Бурхантай илүү ойр дотно болоход надад тусалж байгаа! Би энэ судлалыг санал болгож байна! Наташа …(Овог нэрийг оруулна уу).

Изучение Библии

ЧИН ЗҮРХНЭЭСЭЭ БУРХАНАА ХАЙРЛАХУЙ ГЭДЭГ ЯМАР ҮЙЛЧЛЭЛ ВЭ?

Чин зүрхнээсээ Бурханаа хайрлахуй нь олон улсын эмэгтэйчүүдийн үйлчлэл бөгөөд эмэгтэйчүүдэд Бурханыг амьдралаараа илүү их хайрлахад нь… нэг Библи судлал, нэг орчуулга, нэг эмэгтэйд хүрэх замаар тусалдаг. Бид дэлхий даяар  40+ гаруй хэлээр Библи судлалын материалаа хүргэдэг.

Play Video

Чин зүрхнээсээ Бурханаа хайрлахуй үйлчлэл эхэлсэн түүх:

LGG-г Үүсгэн байгуулагч &Захирал Анжела Перриттийг сонсоорой.

Play Video

Орчуулагчдын түүх:

Дэлхийн олон хэл дээр Библи судлах эмэгтэйчүүдийн хэрэгцээ асар их байна. Та Библи судлал худалдан авч, хандив өргөх нь энэ хэрэгцээг шууд хангаж байгаа хэрэг юм.

Чин зүрхнээсээ Бурханаа хайрлахуй үйлчлэлээр дамжуулан Бурхан хэрхэн ажиллаж байгаа талаарх зарим эмэгтэйчүүдийн түүхийг сонсоорой.

Манай хамт олонтой нэгдээрэй

Чин зүрхнээсээ Бурханаа хайрлахуй үйлчлэл нь энгийн Библи унших төлөвлөгөөгөөр эхэлдэг бөгөөд бид ингээд л зогсчихдоггүй. Бидний зарим нь гэртээ юм уу чуулгануудад цугларах дуртай байхад бусад нь дэлхий даяарх эмэгтэйчүүдтэй онлайнаар холбогддог.