Итгэлийн тунхаг

Эмэгтэйчүүдэд амьдралаараа Бурханыг чин зүрхнээсээ хайрлахад нь туслах бидний үүргийн зорилго нь Бурханы талаарх болон Тэр хэрхэн Библиэр дамжуулан Өөрийгөө бидэнд илчилсэн талаарх бидний итгэл үнэмшлээр хэлбэржүүлэгддэг. Бид үнэн гэж итгэдэг зүйлсийн товч дүгнэлтийг энд дурдъя:

Никеагийн тунхаг

Би тэнгэр газар, үзэгдэх болон үл үзэгдэх бүх зүйлсийг бүтээсэн Төгс Хүчит Бурхан Эцэгт итгэдэг.

Би Есүс Христ Ганц Эзэнд итгэдэг. Тэр бол Бурханы цорын ганц Хүү нь бөгөөд ертөнц бий болохоос өмнө Бурханаас гарсан ба бурхдын Бурхан, гэрлийн гэрэл, жинхэнэ Бурхан юм. Тэрээр Бурханаас гарсан ч, Түүгээр бүтээгдсэн биш бөгөөд бүхнийг бүтээсэн Бурхан Эцэгтэйгээ адил мөн чанартай Нэгэн юм. Тэр бүх хүн төрөлхтөн буюу бидний авралын төлөө тэнгэрээсээ буун ирж, Ариун Сүнсээр онгон Мариагаас махан биеийг өмсөн төрж Хүн болоод, бидний төлөө Понти Пилатын дор загалмай дээр цовдлогдсон. Зовж, оршуулагдаад гурван хоногийн дараа Судрын дагуу дахин амилсан. Тэгээд тэнгэрт одож, Бурхан Эцэгийнхээ баруун гарт заларч, яруу алдар дунд дахин ирж, амьд хийгээд үхэгсдийг шүүх болно. Түүний хаанчлал мөнх.

Би мөн амийг өгөгч Эзэн болох Ариун Сүнсэнд итгэдэг. Тэр Эцэг Бурхан ба Хүүгээс нь гарсан бөгөөд Эцэг Бурхан хийгээд Хүүтэй нь хамт хүндлэл, алдрыг авдаг. Тэрээр эш үзүүлэгч нараар дамжуулан Үгээ айлдаж байсан.

Би бас ариун нийтлэг, элч нарын чуулганд итгэдэг. Би нүглийг уучлагч нэг л баптисмыг хүлээн зөвшөөрдөг бөгөөд үхэгсдийн дахин амилалт ба дараа үеийн амьдралыг найдан хардаг. Амен.

Итгэл үнэмшлийн хураангуй

Библи бол Бурханы хөдөлшгүй үнэн Үг. Бурхан Нэг бие доторх Гурвалаар оршдог: Эцэг, Хүү, Ариун Сүнс. 

Есүсийн бурхан болох, онгон эмэгтэйгээс төрсөн төрөлт, нүгэлгүй махан бие, загалмай дээрх үхлийн цагаатгал, бие махбодийн  дахин амилалт,өнө мөнхлөлд одсон тухай.

Бүгд нүгэл үйлдсэнээр Бурханы алдар сууг олж авч чадаагүй. 

Аврал нь зөвхөн Христэд итгэх итгэлээр, нигүүслээр дамжин ирдэг. Ариун Сүнс итгэгчдийн дотор оршдог, христитгэлт амьдралаар амьдрахад нь тэдэнд тусалдаг. 

Христ амьд болон үхсэн бүх хүмүүсийг шүүхээр эргэж ирнэ. Бие махбодийн дахин амилалт: Өнө мөнхлөл дахь бүх үнэнч итгэгчдийн мөнх амь болон  тамд буй үл итгэгч бүх хүмүүст тохогдох мөнхийн шийтгэл. 

Чуулган нь овог, хэл, үндэс угсаа бүрийн жинхэнэ итгэгчдээс бүрддэг. Итгэгчдэд сайн мэдээг бусдад ярих тушаал өгөгджээ.