Дэлхий даяар хэдэн арван мянган эмэгтэй цугларч, LGG үйлчлэлд бидний орчуулсан судлалуудаар дамжуулан Бурханы Үгийг хамтдаа судалдаг. Зарим эмэгтэйчүүд ганцаараа судлалыг хийдэг байхад зарим нь орон нутгийн бүлгүүд эсвэл онлайны бүлгүүдэд нэгдэн судалдаг. Колумбын кофены талбайгаас эхлээд Мексикийн нийслэл хүртэл, Венесуэлийн ширэнгэн ойгоос Аргентины Патагони хүртэл эмэгтэйчүүд Библи судлах төдийгүй сүнслэг амьдралдаа санаа тавих, өсөж хөгжихөд нь бие биедээ туслах, хайраар болоод урамшууллаар дүүрэн хамт олныг бий болгохоор цугладаг.
Манай эмэгтэйчүүдийн гэрчлэлийг уншаад Чин зүрхнээсээ Бурханаа хайрлахуй үйлчлэлээр дамжуулан Бурханы хийж буй бүхий л үйлсийг баярлан тэмдэглэхэд бидэнтэй нэгдээрэй.
“Эмэгтэйчүүд Бурханы үнэний мэдлэгээр тоноглогдсон байх үед дэлхий ертөнц нэг эмэгтэй хүний өөрчлөлтөөр өөрчлөгдөн хөгжиж байдаг.”
Хэдэн найзуудынхаа хамтаар “Beautifully Surrendered” гэх зургаан долоо хоногийн библи судлалыг хийсэн юм. Бид бүгд л залуу ээжүүд бөгөөд сайн ээж, сайн эхнэр, сайн итгэгч гээд бүгдийг л тэнцвэртэй сайн авч явахыг хичээдэг боловч библи уншиж, залбирч суух цаг гаргаж чадахгүй бүр чуулгандаа ч явж чадахгүй байгаадаа битүүхэндээ өөрсдийгөө буруутгана.
Зургаан долоон хоногийн турш хамтдаа энэ судлалаар аялахдаа бид яг ижил зүйлээр өөрсдийгөө ялладаг буюу Бурхантай харилцах харилцаандаа хангалттай цаг гаргаж чадахгүй байгаадаа өөрсдийгөө буруутгадад юм байна гэдгийг анзаарсан. Бид өдөр бүр 10 минутыг л судлалдаа зарцуулахаар тохиролцож бага багаар хийсээр хамтдаа дуусгаж чадсан билээ.
Энэ судлалаар дамжуулан бид илүү дотно найзууд болж бие биенээ ойлгох сэтгэл, хайрлах хайр маань нэмэгдэж байсан нь Бурханы нөхцөл болзолгүй хайрыг санагдуулж байсан.
Миний хувьд энэ судлалыг хийхээс өмнө Бурханд бууж өгнө гэдэг ойлголтыг оюун бодолдоо хүлээж авсан ч зүрхэндээ хүлээж авахыг хүсдэггүй байлаа. Учир нь өөрийн хүссэн нэг ч зүйлийг хийлгүй, зүгээр л Бурханы хий гэснийг ямар ч асуулт тайлбар тавихгүйгээр хийх ёстой гэсэн ойлголт мэт уйтгартай зүйл шиг санагддаг байлаа.
Гэхдээ энэ судлалыг хийх явцад би Бурханд бууж өгөх гэдгийг жинхэнэ утгаар нь зүрхэндээ ойлгож авсан. Бурханд бууж өгнө гэдэг нь уйтгартай зүйл биш харин үзэсгэлэнтэй зүйл юм байна гэдгийг ухаарсан. Бурханы миний төлөө бодсон бодол төлөвлөгөө нь би өөрөө бодож төсөөлж чадахаас ч илүү сайн бөгөөд намайг төдийгүй бусдыг ивээх сайн төлөвлөгөө тул бүх зүйлээ Түүнд өргөх нь жинхэнэ эрх чөлөөг авчирдаг юм байна гэдгийг ойлгосон.
Энэ цагаас эхлээд нуруун дээрх ачаа маань хөнгөрөх шиг л болсон. Учир нь Бурхан миний бүх зүйлд санаа тавьж миний арыг бат дааж байгаа учраас надад зориулсан Түүний төлөвлөгөөнд бат итгэхийн сайн сайхныг олж харсан билээ. Тиймдээ ч бусад охид бүсгүйчүүдийг миний мэдэрсэн жинхэнэ эрх чөлөө, амар тайвныг мэдэрч Бурханд бууж өгөхийн үзэсгэлэнтэй талыг олж харахад нь туслахыг хүсэж байна.
Чин зүрхнээсээ Бурханаа хайрлахуй үйлчлэл энгийн Библи уншлагын төлөвлөгөөгөөр эхлэдэг бөгөөд бид үүгээр зогсдоггүй. Зарим хүмүүс дэлхий даяарх эмэгтэйчүүдтэй онлайнаар холбогдож байхад зарим нь гэртээ эсвэл, чуулгануудад цугларах дуртай байдаг.
Та өөрчлөлт хийхийг хүсч байгааг бид мэднэ! Библи судлах материалыг аль болох олон хэлээр санал болгож, Бичээсийг дэлхий даяар түгээх номлолд Бурханыг маш ихээр хайрлах үйл ажиллагаанд нэгдээрэй.